Жижкээн блогт минь ТАВТАЙ МОРИЛ !!!


January 25, 2010

Тансаг үнэртэнг түрхэхэд учир бий



Тансаг үнэртэн сэтгэл сэргээн идэвхжүүлдэг гэдэг. Үнэртнүүдийн дотроос хамгийн тансаг нь сүрчиг буюу үнэртэй ус юм. Үнэртэй ус нь үнэр, чанар, хэрэглэх арга зэргээрээ өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг. Үнэртэй усыг гадуур хувцас үс гэзэг, бие махбодыг сайхан үнэртэй болгох зорилгоор шүршиж хэрэглэх нь сэтгэлийн урам бэлэглэх сэтгэл зүйн ач тустай. Юуны түрүүнд үнэртэй усаа сайтар сонгох хэрэгтэй. Сайхан сүрчиг хэдхэн минутанд агаарт ууршин дэгдэж, янз янзын үнэр ялгаруулах учир хүний бие махбодыг сэргээн тайвшруулж ажиллах урам өгч, ядаргаа тайлах увидастай байдаг. Үнэртэй усыг хэзээ ч алган дээрээ хийж, нүүр гар, хүзүүндээ түрхэж болохгүй.

- Улаан тод, шар өнгийн хувцсанд халуун төрлийн сүрчгийг хэрэглэвэл амархан ядардаг.
- Цайвар өнгийн хувцсан дээр сэнгэнсэн үнэртэн хэрэглэвэл даарч, тав тух алдана.
- Бараан өнгийн хувцсанд чинжүү шиг халуун төрлийн сүрчиг хэрэглэвэл дотор бачимдаж, хөлс дааварлаад тайван бус байдалд хүргэнэ.
- Сүрчгийг ноосон даавуун хувцсанд багахан, торгомсог нийлэг эдлэлийн даавуун хувцсанд арай нэмүү шүршиж хэрэглэвэл тансаг үнэр удаан хадгалагддаг ажээ.

2 comments:

  1. hund heregtei goy medeelel bna aa tnx

    ReplyDelete
  2. hehe medmeer l ym bn tnx

    ReplyDelete