Жижкээн блогт минь ТАВТАЙ МОРИЛ !!!


January 25, 2010

та хэрхэн инээдэг вэ? сонжоод үз


Хүмүүсийн санаандгүй хийсэн хөдөлгөөн зан чанарыг нь илэрхийлж байдгийг судалгаагаар тогтоожээ. Тэгвэл зан чанарыг зөвхөн үйлдэл, яриагаар нь бус бас инээдээр нь мэдэж болдог аж.
1. Инээж байхдаа та чигчий хуруугаа уруулдаа хүргэдэг үү?
Хэрвээ тийм бол “айлгүй”-чүүдийн эгнээнд орно. Тиймээс ч та бусдын анхаарлын төвд байх дуртай нэгэн. 2. Та инээж байхдаа амаа дардаг уу?
Хэрвээ тийм бол та маш эмзэг, өөртөө итгэлгүй нэгэн. Маш ичимхий тул бусдын нүдэнд өртөх дургүй. Нам гүм байдлыг эрхэмлэгч. Танд зөвлөхөд өөртөө итгэлтэй бай.
3. Инээж байхдаа толгойгоо хойш нь гэдийлгэдэг үү?
Хэрвээ тийм бол та маш итгэмтгий, хөнгөмсөг нэгэн. Хааяа сэтгэлийнхээ хөдлөлөөр болчимгүй алхам хийдэг тул бүхнийг сайтар бодож бай.
4. Та инээж байхдаа толгой, нүүрэндээ гараа хүргэдэг үү?
Хэрвээ тийм бол та маш мөрөөдөмтгий хүн юм. Мөрөөдөх сайхан ч, хэзээ ч биелэхгүй зүйлийн талаар хөөцөлдөх хэрэг байна уу? Тиймээс амьдралд ойрхон зүйлийн талаар бодоод үз.
5. Инээж байхдаа хамараа үрчийлэгдэг үү?
Хэрвээ тийм бол таны үзэл бодол, сэтгэл байнга хувирч байдаг. Та маш зөрүүд, сэтгэлийн хөдөлгөөнтэй хүн юм. Тиймээс таны энэ зан эргэн тойрныхонд чинь хүндрэл учруулдаг.
6. Та амаа том ангайлгаж маш чангаар инээдэг үү?
Хэрвээ тийм бол та маш хөгжилтэй хүн юм. Хааяа ч гэсэн биеэ барьж, хүлцэнгүй байхад гэмгүй. Та сайн ярьдаг шигээ бусдыг сонсож сурах хэрэгтэй.
7. Бага зэрэг бөхийж дуугүй инээдэг үү?
Хэрвээ тийм бол та өрөвч, үнэнч шударга, орчиндоо зохицож чаддаг хүмүүсийн нэг юм. Сэтгэл санаа, үйлдэлээ үргэлж хянаж, цэгнэж байдаг тул хэнийг ч гомдоодоггүй.
8. Инээж байхдаа эрүүгээ барьдаг уу?
Хэрвээ тийм бол та хүүхэд зангаа гээгээгүй нэгэн. Тиймээс ч та юу ч бодохгүйгээр бүхнийг хийдэг байх.
9. Нүдээ онийлгож инээдэг үү?
Хэрвээ тийм бол та өөртөө итгэх итгэл, ухаан хоёроо тэнцэвржүүлэгчдийн нэг юм. Таны ажил хэрэгч, шаардлага өндөртэй чанар тань сайшаалтай ч хааяа энэ чанараа хэтрүүлчихдэг. Ийм тохиолдолд өөрийгөө хөндлөнгийн нүдээр хараад үзээрэй.
10. Инээж байхдаа ямар ч үйлдэл хийдэггүй юү?
Хэрвээ тийм бол та бусдын бодлыг харгалзахгүй бүхнийг өөрийнхөөрөө хийдэг хүн байна. Энэ нь эргэн тойрны хүмүүст таалагддаггүй.

1 comment:

  1. muahaha yanochka yg unen beeshdeeeeee hahhaha ineed hurchlee

    ReplyDelete